Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Жүжигчин Б.Барслхагва Японд "од" болов

Япон улсын "TBS" сувгаар долоо хоног бүрийн Ням гаригт “Vivant" олон ангит уран сайхны кино цацагдаж байна. Кинонд Монголын газар нутагт орших зохиомол Балка улсад болж буй явдал өрнөх бөгөөд Японы алдартай жүжигчдээс гадна монгол уран бүтээлч хамтран тоглосон гэдгээрээ онцлог. Киноны гол дүрийн араас уйгагүй хөөцөлдөж яваа орон нутгийн цагдаа Чингисийн дүрд "Фантастик" продакшны залуу жүжигчин Б.Барслхагва тоглож, үзэгчдийн анхаарлыг татаж байна.

Өнгөрсөн 2022 оны аравдугаар сард продюсер Казутака Иида, найруулагч Кацуо Фүкүзава нар Монголд ирж, дотоодын 20 орчим жүжигчдийг сонгон шалгаруулалт хийж, жүжигчин Б.Барслхагва тэнцжээ.

Олон ангит киноны зураг авалтыг хоёр сарын хугацаанд Монголд хийсэн байна. Киног шимтэн үзэж буй япон үзэгчдийн сонирхлыг Монгол орон ихээр татаж байгаа аж. Жүжигчин Б. Барслхагва нь ажлын гараагаа телевизийн суваг, театраас эхлэсэн. Тэрбээр 2012 оноос өнөөг хүртэл “Фантастик” продакшнд жүжигчнээр ажиллаж буй. Тэрбээр түүхэн болон орчин үеийн сэдэвтэй 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүрд тогложээ.  Жүжигчин Б. Барслхагва нь жүжигчнээс гадна кино зохиолч, продюсерийн чиглэлээр туршлагажсан уран бүтээлч юм.

Тэрбээр 2023 оны нэгдүгээр сард Их Британи, Австрали, Монгол, Унгар улсын уран бүтээлчид хамтран Чингис хааны ач хүү Бат хааны тухай "Gateway to the West" нэртэй кинонд тоглосон. Уг кинонд Монголоос Ц.Цэрэнболд, Ч.Болд, Б.Барслхагва, П.Баттөр, Ж.Алтаншагай, С.Ариунбямба, Р.Баттогтох, Д.Сүхбаатар, Б.Баттогтох гэсэн жүжигчдээс гадна зураачдын баг ажилласан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан