Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Д.Амарбаясгалан: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 70-80 хувьтай...

Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Энэ үеэр тэрбээр " УИХ-ын сонгуулийн намын жагсаалтанд эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг багтаана. Энэ нь тэднийг дарга болгож буй хэрэг биш харин салбарын дуу хоолойг л тусгаж буй хэрэг. Дарга нар жагсдаг гэдэг ойлголтыг үгүй хийнэ. Сайд гэдэг албан тушаал манлайлагчийн хийдэг ажил. Иймээс манлайлагчид намын нэрсийн жагсаалтын ард нуугдах шаардлаггүй. Орон нутгаар ажилласан. Энэ үеэрээ харж байхад иргэд асуудалд их өргөн хүрээтэй ханддаг болсон байна.

Хавар үнийн өсөлт, цалин, тэтгэвэр их ярьж байсан бол сая орон нутгийн хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэх асуудал дээр засаг төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх явцад иргэдийн оролцоо ямар байх ёстой вэ?  гэж ярьж байна.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг цаасаар авч үзвэл 70, 80 хувьтай гээд гаргах боломжууд байна. 

"Aqua garden" хотхоны хохирлыг төсвөөс гаргах боломжгүй. Буруутай үйлдэл хийсэн, шийдвэр гаргасан этгээдүүд төлөх ёстой. Улаанбаатар хотыг удирдаж байсан этгээдүүд шийдвэрээ тайлбарлах хэрэгтэй." гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан