Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Эрт илрүүлгийн шинжилгээгээр хавдрын таван тохиолдол бүртгэгджээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19- 27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт ажиллажээ.

Энэ талаар УГТЭ-ийн дэд захирал О.Батгэрэл "Завхан, Говь-Алтай аймагт дотрын эмчийн үзлэгийг 222 хүнд, бөөр, диабетийн эмчийн үзлэг 344 хүнд, хэвлий, хөх, бамбайн ЭХО шинжилгээ 259 хүнд, ходоод, улаан хоолойн дурангийн шинжилгээг 110 хүнд, зүрхний эмчийн үзлэг  694 хүнд, зүрхний цахилгаан бичлэг 694 хүнд хийж орон нутгийн эрт илрүүлэх үзлэг оношилгоонд дэмжлэг үзүүлж ажиллалаа.  

Орон нутагт хийгдсэн эрт илрүүлгийн үзлэгээр элэгний хавдрын хоёр, бамбайн хавдрын нэг, хөхний хавдрын нэг, ходоодны хожуу үеийн хавдрын нэг тохиолдлыг илрүүллээ. Хавдрын сэжигтэй хоёр тохиолдолд эдийн шинжилгээ хийлгэх, 13 тохиолдолд ургацаг авхуулах талаар нарийн мэргэжлийн эмч зөвлөгөө өглөө" гэж мэдээлсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан