Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Төвийн бүсийн аймгуудад шинэчилсэн тогтоол, журмыг танилцуулах сургалт эхэллээ

ЭМДҮЗ-ийн 2023 оны 6 дугаар сарын ээлжит хуралдаанаар ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн тогтолцоог шинэчлэн баталсан. Ингэхдээ энэ удаагийн шинэчлэлд алслагдсан сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутагт үзүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж өгсөн.

〽️ Тухайлбал Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд бүсчлэлийн коэффициентыг (Баруун бүс-1,15, хангайн бүс-1,1, Төвийн бүс-1,05, Зүүн бүс-1,05, Улаанбаатар-1 ) тохируулж өгсөн. Ингэснээр баруун бүсэд байршиж буй ЭМБ-ууд нь УБ хотод байршиж буй эмнэлгүүдээс 15%-иар илүү тарифаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн үг юм. Ингэснээр иргэн оршин байгаа газраа санхүүгийн ямар нэгэн эрсдэлд оролгүйгээр шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

📋 Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас шинэчилсэн тогтоол журмыг танилцуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг хөдөө орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн.

📝 НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэхүү сургалт өнгөрсөн 7 хоногт баруун бүсийн 8 аймгийг хамруулан зохион байгуулагдсан бол өнөөдөр төвийн бүсийн 8 аймгийг хамруулан Орхон аймагт үргэлжилж байна.

❇️ Сургалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын зөвлөхүүд, төвийн бүсийн 8 аймгийн ЭМДХ-ийн удирдлагууд, албан хаагчид, Орхон, Булган аймгийн өрх болон сумын Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, БОЭТ, Хувийн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилтнууд оролцож байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан