Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
С.Тулга: Алмааз эрдэнэс анх байгалиас олдохдоо тийм гоё биш байдаг. Өнгөлөөд өөлөөд засаад үнэт эрдэнэсийн чулуу болдог юм

С.Тулга өөрийн байр сууриа өөрийн цахим хуудсандаа бичиж нийтэлжээ. Тэрбээр

Сайн уяачид морьдыг хурдлуулж, ялалт амжилт хамтын бүтээл болж ирдэг юм. Шигшээ багд байгаа охидууд дэлхийн зэрэглэлийн USA, FRANCE, AUSTRALIA, CHINA, JAPAN гэх мэт багуудтай энэ тэнцүү 3х3 гэдэг хүнд хэцүү төрлөөр өрсөлддөг. Алчуур нөмөрсөн 51 настай бараг л эмээгээр удирдуулсан улс ИРАНЫ багд нугалуулж хуглуулж, бүдүүн бүдүүн Индонезийн багт ингэж сүнсгүй хожигдоно гэж зүүдэлж ч явсангүй.

Ганц, хоёр Сэнгүр уугаад орсон ч хожиж болохоор багууд юм. Тоглогч тамирчид бол хаана ч гологдохгүй ур чадвартай боломжийн тамирчид юм. Шинэ гарсан холбоо бол сэтгэл зүрх бэлтгэл хангамж хангалт Монголын сагсан бөмбөгт түүхэндээ байгаагүйгээр янзын сайхан хүссэн бүх зүйлсээр хангасан гэж сонссон. Шигшээ багийн алба!!! дасгалжуулагчидын баг минь хүний юманд, үнэгүй юманд хүрз барьсан гамин шиг битгий хандаж бай. Цаана чинь Монгол гэж зовж гаргаж ирсэн сагсан бөмбөг брэнд ази дэлхий дээр байгаа юм.

Спортод ганц үнэн бол чи юу мэдэж чаддаг бүхнийг ямар ч шүүлтүүргүй ард түмэн Монгол түмэнд бодитоор харуулдаг юм. Тэр Индра гэдэг охиныг чинь WORLD CUP 2023 дээр авж явсан жижиг жижиг алдаа байсан засаад аваад явж болж л байсан. Алмааз эрдэнэс анх байгалиас олдохдоо тийм гоё биш байдаг. Өнгөлөөд өөлөөд засаад үнэт эрдэнэсийн чулуу болдог юм. Энэ шигшээ багд зайлшгүй байх ёстой байсан. Бас л нөгөө нүдний далд мундаг долоодог, долигонож, хорон хорон хорчидын хор л байх. Би ажиллаасаа хөөгдсөндөө гомдолж бичсэнгүй шүү, амьдарал эхнэр 3 охиндоо хэзээ ч гаргаж үзээгүй цаг зав зарцуулсан 7,8 охиныгоо мууг үзэж муулуулж байгааг хараад тэссэнгүй шүү. Бас хамгийн муу муухайгаар харагдаж байгаа Монгол улс минь юм. Team Mongolia. Бид Нэг Баг. Бид Нэг Улс.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан