Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү олон улсын уралдаанаас тусгай шагнал хүртлээ

ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү олон улсын уралдаанаас тусгай шагнал хүртлээ

Санкт-Петербург хотноо XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Е.Образцовагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын XIV дэх удаагийн олон улсын уралдаанд 13 орны 383 дуурийн дуучид оролцлоо. Хагас финалд 11 орны 49 дуурийн дуулаачид өрсөлдсөн бол, сүүлийн шатанд зургаан орны 14 дуучныг сонгожээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү сүүлийн шатанд шалгаран тусгай байрын шагналыг хүртлээ.

Мөн тэрээр 2023 оны тавдугаар сарын 17-21-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулсан ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XII дахь удаагийн уралдааны “Гран При” шагналыг хүртсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан