Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” группийн ТУЗ-ийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартоныг 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган 2023”-д оролцож байгаа юм.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулганд “Рио Тинто” группийн удирдлагууд оролцож, өндөр ач холбогдол өгч байгаад талархаж байна. Таны өнөөдрийн танилцуулсан илтгэл Эдийн засгийн чуулганд оролцогчдын талархлыг хүлээсэн. “Рио Тинто” алсын хараатай компани, манай улсад хэрэгжүүлж буй төсөл үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” баримт бичиг ирээдүйд бидний зорьж буй зүйлс юу вэ гэдгийг тодорхой харуулсан замын зураг учир бид идэвхтэй, хариуцлагатай компанийн хувиар хувь нэмрээ оруулах ёстой. Энэ нь зөвхөн уул уурхайн салбар байх албагүй. Монголд солонгорсон, тогтвортой эдийн засгийг бий болгох бүрэн нөөц бололцоо байна. 2028 он гэхэд Оюу Толгой жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ нь жилд зургаан сая цахилгаан машин үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний зэс. 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна” гээд урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Талууд сэргээгдэх эрчим

хүч болон говийн бүс нутгийг усжуулах төсөл хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

aaa

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан