Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Наадмын хүндэтгэлийн концертыг найруулах баг шалгарав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны тавдугаар сарын 04-ний 03 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров, ерөнхий продюсерээр Ж.Дамдинцэрэн, уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, ерөнхий зураачаар С.Чулуунбаатар ажиллана.

Харин ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллахаар болсон байна.

Баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулах шалгаруулалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Тодруулбал, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдсэн үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний агуулга, агуулгын үзэл санаа, утга зохиолын төрөл зүйлийн илэрхийлэл бүхий нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулалтыг нээлттэй зарласан юм.

Cоёл урлагийн газраас ийнхүү баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулах баг бүрэлдэхүүнийг зарласнаар наадмын бэлтгэл ажил эрчимжинэ.

Харин бэлтгэл явц ямар байгаа талаар одоогоор албаныхан мэдээлээгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан