Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Л.Энх-Амгалан:Газартай сургуулиудад хувийн хэвшлийг оруулан сургуулийн асуудал шийдэх хэлэлцээр хийнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Гурван ээлжээр суралцах эрсдэлтэй сургуулиудын талаар хэлэлцлээ. Богино болон дунд хугацааны ямар шийдвэр арга хэмжээ авах вэ гэдэг талаар ярилцсан.

2022-2023 оны хичээлийн жилд 859 сургуульд 746 мянган сурагч суралцсан. Үүнээс улсын хэмжээнд 6 сургуульд 3 ээлжээр 1451 гаруй сурагч. Одоо шинээр баригдаж байгаад удааширсан 18 сургуулийн 11310 хүүхэд түрээсийн байранд суралцаж байна.

Нэгдүгээр ангид 10 мянган хүүхэд орлоо гэхэд аравдугаар ангийг 5 мянган хүүхэд төгсч байгаа юм. Энд тооны зөрүү үүсээд байгаа.

2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуулийн 33314 сурагч, 17 аймгийн 34 сургуульд 4379 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн тул зургаан шийдлийг гаргалаа.

Газартай сургуулиудад хувийн хэвшлийг оруулан сургуулийн асуудал шийдэх хэлэлцээр хийнэ.

Банкны барьцаанд байгаа хураагдсан барилга, объектуудыг сургуулийн зориулалттай ашиглах

Их дээд сургуулиудын харъяа бага сургуулиудын бүтцийг өөрчлөх

Сурагчдын хоцрогдлыг арилгах suraad.mn сайтыг ажиллуулж эхэлсэн. Мөн англи хэлний pearson платпормыг ашиглан хүүхдүүдүд ашиглуулах туршилт хийгдэж байна.

Мэргэжлийн багш нар дутагдах эрсдэл үүсэж байна. 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудад 424 багшийг нэмж ажиллуулах зохицуулалт хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан