Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Германы Социал Демократ Нам МАН-тай санамж бичиг байгууллаа

Монгол улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой 2024 онд тохионо. Хагас зууны түүхэн харилцааны ойн өмнө зуу зуун жилийн түүхтэй Монгол Ардын Нам, Германы Социал Демократ Намын дарга нар Улаанбаатар хотноо уулзаж “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. 

сонин mn

сонин mn

   Германы Социал Демократ Намын дарга, Бундестагийн гишүүн Ларс Клингбайл энэ сарын 08-11-ний өдрүүдэд Монгол улсад айлчлал хийж байна. Энэ өдөр зочид Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж хоёр намын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Германы Социал Демократ Намын хувьд өмнө нь азийн улс төрийн хүчинтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаагүй бөгөөд анхных нь Монгол Ардын Нам болж байгаа юм. Санамж бичигт хоёр намын хамтын ажиллагаа, Социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх тухай асуудал, Төрийн албан хаагчдыг баруун европын орнуудад мэргэжлийн сургалтад хамруулах тухай асуудал тусгагдсан байна. 

сонин mn

сонин mn

 Талууд санамж бичигт гарын үсэг зурсаны дараа “Социал Демократ үзэл баримтлал 21-р зуунд Герман-Монголын нийтлэг чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр намын гишүүд, төлөөлөгчидтэй чөлөөтэй ярилцсан юм. 

сонин mn

 Монгол-Герман хоёр орон нь Улс төрийн харилцаа, Батлан хамгаалах, Эдийн засаг, Хөгжлийн тусламжийн хамтын ажиллагаа, Боловсрол, Соёл, Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаатай. Дашрамд дурдахад Монгол-Герман хоёр орон нь “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай байгаа юм. Энэ харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэхийг зорьж байгаагаа 2022 оны 10-р сард Холбооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Канцлер Олаф Шольцтай уулзах үеэрээ илэрхийлж байсан юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан