Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ХӨСҮТ-өөс энэ талаар тодруулахад "Ц.Билэгтсайханыг чөлөөлсөн нь үнэн. Бусад холбогдох учир шалтгааныг Эрүүл мэндийн сайдаас тодруулах нь зүйтэй" гэдэг хариултыг өглөө.

Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар 2021 оны есдүгэээр сарын 9-нд томилж байв.

Ц.Билэгтсайхан нь Улсын II төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан, халдварт өвчний тархвар судлаач мэргэжилтэй.

Авлигатай тэмцэх газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хэргийг нь шүүхэд шилжүүлэх санал хүргүүлсэн. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэрийг /2021.08.13/ шүүхийн байгууллагаас гаргаж байв. Энэ талаар тухайн үед өөртөө нь холбогдож тодруулахад "Анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарлаа. Салбар яамнаас давж заалдвал дараагийн шатны шүүх рүү шилжинэ. Хэрэв давж заалдахгүйгээр шийдвэр нь хэрэгжвэл болж л байна. Шүүхийн шийдвэрээр би ялбал өнгөрсөн хугацаанд ажилгүй байсан мөнгийг нөхөн төлнө. Хамгийн гол нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалууд маань төлөгдөнө. Надад тэтгэвэрт гарахад хэрэгтэй" гэдгийг хэлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан