Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол хаан” жүжиг тоглох Колизей театрт зочилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзыг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцож, Лондон хотноо ажиллах үеэрээ “Монгол хаан” жүжиг тоглох Колизей театрт зочилж, бэлтгэл ажилтай танилцсан байна.
Тэрбээр “Монгол хаан” жүжгийг Лондон хотноо толилуулах төсөл дээр хамтран ажиллаж буй “Херо Энтертайнмент”, “Wild Yak Productions”, “Мактуб Продакшнс” продюсерын багийн гишүүдтэй уулзаж, уран бүтээлийн өндөр амжилт хүсжээ.
Уэст Эндийн (West End) хамгийн том буюу 2359 суудалтай танхим бүхий Колизей театрт "Тоска", "Аида", "Набукко" дуурь, "Хунт нуур", "Жизель" балет зэрэг сонгодог бүтээлүүдийг тавьдаг юм.
0 Сэтгэгдэл
























