Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ҮХӨ-ийн төслийг танилцуулахад 1.2 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ. Төсөлд гишүүдийн тоог 152 болгож, 76-г нь мажоритар, 76-г нь хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоогоор сонгохоор тусгаад буй. Ийнхүү гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулахаар тойрог, тойрогтоо ажиллахаар болсон юм.

Тэгвэл уг үйл ажиллагаанд зориулсан төсвийг тэрбум 250 сая байхаар тусгаж, Засгийн газрын нөөц сангаас гаргах тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталжээ.

Тодруулбал, гишүүд тойрогтоо ҮХӨ танилцуулах талаар УИХ-аас тавдугаар сарын 5-ны өдөр "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай" тогтоолыг баталсан. Үүний хүрээнд шаардагдах төсөв хөрөнгийн Засгийн газраас нэг тэрбум 250 сая байхаар тогтоож байгаа юм байна. Ингээд гишүүд төсвөө батлуулж аваад тойрог тойрогтоо ажиллахаар мордож буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан