Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Д.Ган-Очирын “Хун цагаан хайр” дууны шүлгийн цомог худалдаанд гарлаа

МЗЭ-ийн яруу найрагч, сэтгүүлч, “Монголчууд” сэтгүүлийн эрхлэгч Даваасүрэнгийн Ган-Очир “Хун цагаан хайр” дууны шүлгийн бүтээлээрээ нэрлэсэн шинэхэн цомгоо хэдхэн хоногийн өмнө өлгийдөн авчээ.

Монголын орчин үеийн рок-поп дууны яруу найрагт өөрийн бүтээлүүдээ үлдээсэн түүний энэ удаагийн эмхэтгэл дуун бүтээл нь түүний долоо дахь цомог аж.

Яруу найрагч Д.Ган-Очирын “Хун цагаан хайр” шүлгийн дууны аялгууг Цэн.Эрдэнэбат зохиож, МУГЖ Л.Болдбаатар дуулснаар олны хүртээл болсон цаг үеийн шилдэг дуу юм. Энэ удаагийн шилдэг дууны эмхэтгэл цомогт нь мөн “Миний нандин” , “Ээждээ би хайртай”, “Дорнод нутаг мину”, “Сэцэнханы хүлэг ээ”, “Гэгээн хайрын дуу” зэрэг олны дуулах дуртай шилдэг 11 дуу багтсан байна.

Яруу найрагч Д.Ган-Очир цомгоо энэ сарын 26-28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номын үзэсгэлэн яармаг-2023”-т гарын үсэгтэй худалдаалах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан