Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгана гэсэн яриа олны анхаарлын төвд ороод байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дараах тайлбарыг хийлээ.

Нэн тэргүүнд, Хууль зүйн үндэсний хүрээлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байсныг Улсын Их Хурлын дэргэдэх болгож статусыг нь дээшлүүлж байна гэдгийг онцолсон юм. Хоёрдугаарт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал, Засгийн газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж, холбогдох бүтцийн нэгжийг ажиллуулна” гэж, мөн зүйлийн 49.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ” хэмээн тус тус заасан. Энэ дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ажиллана гэсэн агуулгаар тогтоолыг баталлаа гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хууль тогтоомжийн үнэлгээ хийх асуудал үндсэндээ хаягдсан. Өөрөөр хэлбэл, хуулийн нэр томьёоны жигдрэлт, хийдэл, давхардал, зөрчил дутагдалтай байгаа. Цаашлаад зарим яам, Тамгын газрууд Хууль зүйн үндэсний хүрээлэнг дэргэдээ авахаар санаархдаг болсон. Ийм учраас Хууль зүйн үндэсний хүрээлэнг хамгаалж, Улсын Их Хурал дэргэдээ авч байгаа юм. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн институцийг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт шалгалт хийх онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан