Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ.
Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 30 гаруй хорооны Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг Ерөнхий сайд танилцуулж, Засгийн газраас нийслэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийн талаар санал солилцов.  
Авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах зэрэг асуудал, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад дээд байгууллагаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэх нь засаг захиргааны анхан шатны нэгж “Хороо” болон хорооны Засаг дарга нарын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Засаг төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахад тэдний үүрэг, оролцоо  чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцолсон юм. Хороодын дарга нар гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар Ерөнхий сайдад уламжиллаа. Ялангуяа, алслагдсан гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийн уналтыг шийдвэрлэх, дахин төлөвлөлт, газар олголт, дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Мөн хороодод ажиллах хүний нөөц дутагдалтай, төрийн болон улс төрийн албан тушаалын ялгаа заагийг тодорхой болгох, цалин хангамж бага, нийгмийн асуудал  зэргийг хөндөөд эдгээрт анхаарч өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.


Засгийн газраас нийслэлд шинээр байгуулж буй зургаан дэд төвд түшиглээд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэд төрийн үйлчилгээг эдгээр төвөөс авдаг байх, дэд төвүүдийн цэвэр, бохир усны шугам, авто зам, гүүр зэрэг дэд бүтцэд суурилж гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцжуулах зорилтыг тусгасан “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо. “Боомтын сэргэлт”-ийг Засгийн газраас хэрэгжүүлж өнгөрсөн нэг, хоёр жилийн хугацаанд үр дүн гаргаж чадсан. Үүн шиг гэр хорооллыг хөгжүүлэх, богино хугацаанд бодит үр дүн гаргах боломжтой. Ингэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалтаас эхлээд анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүний нөөц, орон тоо,цалин хөлсний судалгаа зэргийг нарийвчилж гаргах шаардлагатай. Үүнд үндэслээд асуудал бүрийн шийдлийг тал талаас нь төлөвлөх байдлаар бодит үр дүн гаргах нь чухал гэлээ.
“Өглөөний уулзалт”-ын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ” шинэ дэд төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцав. “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэй байхаар төлөвлөжээ. Үүний нэг нь нийслэлийн гэр хорооллын хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой “Сэлбэ” төв аж. Сүхбаатар дүүргийн 13, 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутагт 156 га газарт байгуулсан байна. Одоогоор “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 6.8 км авто зам, гурван гүүр, цэвэр, бохир усны шугам, 29 аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, орон сууц зэрэг нийгмийн барилга, байгууламжийг төвлөрсөн дулаанд холбоод байгаа аж. “Сэлбэ” дэд төвийн дулааны станцыг 2021 онд ашиглалтад оруулсан байна.      
 
 
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан