Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
С.Чинзориг: Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая

С.Чинзориг: Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоног бүрийн даваа гаригт өглөөний уулзалт хийж, зарим салбарын үйл ажиллагаатай танилцаж, төлөөлөгчдийнх нь саналыг сонсож байгаа. Өнөөдөр өглөөний уулзалтаа өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөлтэй хийлээ.

Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, санал солилцож, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого, хөтөлбөрт тусгах юм. Уулзалтад нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцжээ.

Өглөөний уулзалтад оролцсон Эрүүл мэндийнй сайд С.Чинзориг "Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа бол өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байна гэсэн судалгааны дүн бий. Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санжүүжилтийг нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан