Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Засгийн газар 2024 онд хоёр агентлаг шинээр байгуулна

Ямар нам сөрөг хүчний байр сууринд байхаас үл хамааран үргэлж хөндөж байдаг сэдвийнх нь нэг  бол төрийн алба. “Төрийн албыг төрлийн алба болголоо. Төрийн албыг данхайлгалаа” гэх мэтээр эрх баригчдын төрийн албанд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг шүүмжилдэг. Гэвч эрх баригч болоод л нөгөө шүүмжилж байсан зүйлсээ өөрсдөө хийцгээдэг.

Бас үе үеийн эрх баригчдын олон нийтээс нэмэх оноо авахдаа ашигладаг сэдэв нь төрийн алба. “Төрийн албыг хүнд сурталгүй, цомхон, чадварлаг болгоно” гэж попордог. Попордог гэхийн учир нь, хэзээ ч ярьдаг шигээ төрийн албыг цомхон, чадварлаг болгож байгаагүй. 2022 онд бүр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, “Төсөв хэмнэнэ, төрийн албыг цомхон болгоно” гэж амласан. Хуулиа батлан хэрэгжүүлж байгаа ч төрийн алба цомхон, чадварлаг болоогүй л байна. Харин ч улам данхайлгасаар л...

Засгийн газар ийнхүү нэг гараараа Төрийн хэмнэлтийн хууль баталж, нөгөө гараараа төрийн албыг улам данхайлгаж, төсвийн зардлыг нэмсээр л байна. Тухайлбал, ирэх онд л гэхэд Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, шинээр хоёр агентлаг байгуулахаар төлөвлөжээ. Энэ бол баттай бус, сураг төдий мэдээлэл биш. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар хоёр агентлаг байгуулах гэж байгаа гэдгийг хэлсэн юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: -Хэрэгжиж байгаа хуулиуд амьдралд нийцэж байгаа эсэхийг 3-5 жил тутамд авч үздэг байх институцтэй болох ёстой гэж үзэж байгаа. Ирэх оны төсвийн төслийг өргөн барихдаа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл хамт өргөн барьж, энэ чиглэлээр ажиллах агентлаг байгуулахаар зорьж байна. Хөгжилтэй улс орнуудын жишээг харахад 3-5 жилийн хугацаанд хуулийн хэрэгжилт, нийцлийг иргэдтэй хамтран хийдэг.

Төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ төсөлд Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэд Төмөр замын агентлаг байгуулахаар тусгасан. Төмөр замын агентлаг нь төрийн болон хувийн өмчийн төмөр замын харьцааг зохицуулах, хуулийн хэрэгжилтийг хянах үйл ажиллагаа явуулна. 2012 он хүртэл Төмөр замын агентлагтай байсан. Тухайн үед татан буугдаад өнөөдрийг хүртэл Төмөр замын үйлчилгээний төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ байгууллага дээр үндэслэн, үйл ажиллагааг нь өргөжүүлж агентлаг байгуулна. Хүмүүс “Орон тоо, төсөв нэмж агентлаг байгуулж яг яах гээд байгаа юм” гээд байх шиг байна. Төр, хувийн хэвшлийн олон компани бий болж төмөр замын ачаалал нэмэгдэж байна. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа. Төмөр замд хөрөнгө оруулалт их хийгдэж байгаг дагаад томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор зайлшгүй хийх ажлууд гарч ирээд байгаа учраас агентлаг шинээр байгуулахар болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан