Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршлууд


Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршлууд

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлуудыг зарлалаа. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг кг-ыг нь 8300 төгрөгөөр борлуулж буй. Нийт нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах аж. Өргөтгөсөн худалдааг өнөөдөр болон маргааш зохион байгуулна.

Баянзүрх дүүрэгт:

  • Улиастайн эцсийн автобуны буудал

  • Улиастайн гүүрний наана

  • Жуковын талбай

  • "Сансар" худалдааны төвийн гадна талбай

Баянгол дүүрэгт:

  • Алтай хотхон

  • "Хишиг" төвийн гадна талбайд /дөрөвдүгээр сарын 9-нд/

  • Угсармалын шар 46, 48, 49-р байрны дунд талбайд /дөрөвдүгээр сарын 9-нд/

  • 5-р хорооны байрны гадна талбайд /дөрөвдүгээр сарын 8-нд/

Чингэлтэй дүүрэгт:

  • Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд

  • "Далайхүү" худалдааны төвийн гадна талбайд

  • Хайлааст 84 автобусны буудал

Сүхбаатар дүүрэгт:

  • Хангай хотхоны гадна талбай

  • "Арви" худалдааны төвийн гадна талбайд

  • "Бэлх" худалдааны төвийн гадна талбайд

Сонгинохайрхан дүүрэгт:

  • Саппоро-Миний дэлгүүрийн зүүн талд

  • Зүүн салааны хуучин эцэст

  • Орбитын тойрог "Тунгалаг" төвийн үүдэнд /дөрөвдүгээр сарын наймны өдөр/

Хан-Уул дүүрэгт:

  • Яармагийн хуучин эцэс

  • Төрийн банкны хажууд

  • "Эко" хүнсний захын урд талбайд

  • "Лавай" худалдааны төвийн гадна талбайд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан