Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг харцгаахгүй юу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Business” платформын нээлтэд оролцож, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Улсын төсөв зургаадугаар сарын 1-ний байдлаар багадаа 500 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарна гэж ойлгож болно. Оны эцэст нэг их наяд төгрөг хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгахад зарцуулах эх үүсвэр одоо л бүрдэж эхэлж байна” гэв. Харин зарим асуултад нэлээд бухимдалтай хариулсан байна. Тухайлбал, Т.Бадамжунайгийн баривчилгааны талаар “Одоо тэгээд Засгийн газар авлигатай тэмцэж байгаа нь буруу болчихсон уу” гэжээ. Мөн төгсгөлд нь Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурлын тухай асуултад “Ер нь энэ бол танил технологи, нийгмийн анхаарлыг авлигын маш том хэргээс холдуулах гэсэн тактик шүү дээ. Шүүх дээр байгаа бүх хэргийн он, сар, өдрийг сурвалжлаач, та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэж хариулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан