Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоожээ
Хуванцар бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
”Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од болон албаны хүмүүс жуулчдын маршрут дагуу байрлах отоглох цэг, био 00, их цэвэрлэгээний гүйцэтгэл, ажлын явцтай танилцлаа.
Үйл ажиллагааны явцын тухай Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газрын дарга Ц.Банди, Онги-таац голын сав газрын захиргааны дарга С.Дуламрагчаа, Өвөрхангай аймгийн УЦУОШТ-ийн дарга Ч.Чанцалдиймаа нар танилцуулж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Өнгөрсөн хугацаанд Онги таац голын сав газрын захиргаа 3-н нүхэн жорлон буулгаж, 80 тонн хог цэвэрлэсэн ба уг үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх;
Байгаль орчны салбарын хяналт ирж байгаатай холбогдуулан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ирэх долоо хоногт БОАЖЯ-ны Байгаль орчны салбарын хяналтын газрыг Өвөрхангай аймагт ажиллуулах;
2023 онд Өвөрхангай аймагт зохион байгуулах Сарлагийн баяр, ICE festival, Эсгийн баяр, Торгоны зам, Тэмээний баяр зэрэг жуулчдад зориулсан арга хэмжээг байгаль орчныг бохирдуулахгүй, жуулчдад ойлгомжтой байлгах зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Түүнчлэн БОАЖЯ-наас Өвөрхангай аймгийн ЦУОШТ-ийн албан хэрэгцээнд фургон автомашиныг хүлээлгэн өгөв.
Мөн жуулчдын зам дагуу байрлах Өвөрхангай аймгийн Хархорин сум Улаанбаатар хот руу явах уулзварт жуулчдын дамжин өнгөрөх отоглох цэг болох зочид буудал, ресторан, ариун цэврийн байгууламж, шүршүүр зэрэг олон үйлчилгээг нэгтгэсэн жишиг болохуйц GER COMPLEX-той танилцлаа.

Уулзалтын үр дүнд:
0 Сэтгэгдэл
























