Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найман байршилд зам засварлаж байна Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа. “Улаанбаатар-Гурван тэс сум-Улаанбаатар” чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ А.АЛТАНЗУЛ АЗИЙН АШТ-ИЙ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД КАТАЛОГ ХЭВЛЭНЭ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ Хойд бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна
Сургууль цэвэрлэгээний төлбөр, мөнгө хураасан асуудлыг тухай бүрд нь хянадаг

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт баримталсан бодлого, хэрэгжилтийг танилцуулах уулзалт боллоо. 

Энэ үеэр сургуулийн анги танхим, коридорыг хүүхдүүдээр цэвэрлүүлдэг асуудал гарч байна гэсэн сэтгүүлчийн асуултад Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хариулт өглөө. 

Тэрээр "Боловсролын агуулгыг зөвхөн хичээл хийх гэж ойлгож болохгүй. Сурагчид нийгэмших, хөдөлмөрлөх зэрэгт давхар суралцаж байх ёстой. Зарим сургууль хүүхдийг хөдөлмөрт сургах үүднээс сурагчидтайгаа ойлголцоод анги танхимаа цэвэрлэдэг жишээ бий. Одоогийн мөрдөж байгаа журмаар нийтийн эзэмшлийн талбайг сургуулийн үйлчлэгч нар цэвэрлэж байгаа. Сургуулийн үйлчлэгч нарыг цалинжуулахын тулд сурагчдаас мөнгө хурааж авдаггүй. Цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой төлбөр, мөнгө хураасан асуудлыг тухай бүрд нь хянаад явж байгаа. Харин ангийнхаа жижүүрийг хийх зэрэг зарим ажлыг сурагчид өмнө нь хийдэг байсан, одоо ч хийж байгаа” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан