96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Нурангиас 7,840 хүнийг гаргаад байна

"Газар хүчтэй хөдөлсний улмаас 2,379 хүн амь үрэгдэн, 14,483 хүн бэртэж гэмтээд байна. Тасралтгүй 20 цаг ажилласны хүчээр нурангиас 7,840 хүн аварлаа" гэж Туркийн дэд ерөнхийлөгч Ф.Октай мэдэгдэв. Тус улсын зүүн өмнөд хэсэгт хоёрдугаар сарын 6-нд 7,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Түүнчлэн 6,217 байшин нуржээ. Кахраманмараш хотын Пазаржик дүүрэгт болсон газар хөдлөлтийн голомт 7 км-ийн гүнд байсан ба Хатай, Газиантеп, Килис, Османие, Малатья, Адыяман, Шанлыурф, Диярбекир, Адан, Кахраманмараш хот ноцтой сүйрэлд сүйрэлд хүрээд байгаа аж. Сирийн Алиппо хотод газар хөдлөлтийн улмаас нурсан барилгад дарагдсан байсан нэгэн эмэгтэй хүүхдээ төрүүлж, хүүхдийг нь эсэн мэнд эх барьсан үйл явдлын видеог твиттер хуудаснаа нийтэлжээ. Харамсалтай нь, эх хүүхдээ төрүүлснийхээ дараа нас барсан байна.
0 Сэтгэгдэл
























