Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг гэж нэг иргэнд 10 мянган төгрөг ногдохоор байгаа

ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Энэ үеэрээ тэрээр: “ЭрдэнэсТавантолгой” компани төмөр зам гэх мэт 50 гаран тэрбум төгрөгний өртэй байгаа. Эдгээр өрийг төлөхгүй бол дараа жилээс дахин алдагдалтай ажиллана. Иймээс нэн тэргүүнд өрийг төлөх  нь зөв гэж үзэж байгаа. 2021 оны ашиг нь 190 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнийг хувьцаа эзэмшигч нарт тараахад нэг хүн 15 мянган төгрөг оногдохоор байна.

2022 оны ашиг нь 100 гаруй тэрбум төгрөг. Үүнийг ногдол ашиг болгон тараавал нэг хүнд 10 мянган төгрөг л оногдохоор байгаа.

Тэгэхээр 10 мянган төгрөг нэг хүнд оногдох хувьцаа болгон тараах нь иргэдэд төдийлэн ач холбогдолтой биш. Харин ч инфляцийг хөөрөгдөх аюултай. Жилийн орлого 6-7 их наяд төгрөг байгаа. Тэгэхээр иргэн бүрт 2 сая төгрөг өгье гэвэл нэг ч зарлага гаргахгүйгээр л гаргана” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан