Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээн авч байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал байр суурийг сонирхлоо. Тэрээр "Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээн авч байна. Би хоригийг үндэслэлүүдийг гар дээрээ хүлээж аваагүй байна. Процедурын хувьд алдаа гаргасан гэж дүгнэж байгаа юм байна.

Олон нийтийн санаа бодлыг тусгах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг хүлээн авч байна. Миний хувьд үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим гэмт хэрэг 3.8 дахин өсөж 18 тэрбум төгрөгийн хохирол нэг жилийн дотор учирсан гэсэн тоон үзүүлэлт бий. Энэ хохирогчдыг, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн эхний алхам бол энэ хууль байсан. Цахим орчинд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг цаашид тасралтгүй хийнэ" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан