БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ МӨРДӨГДӨЖ БУЙ 33 ХУУЛИЙН ДАВХАРДАЛ, ЗӨРЧИЛ, ХИЙДЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭГ ХИЙЖ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНД НИЙТ ДАВХАРДАЛ 96, ЗӨРЧИЛ 164, ХИЙДЭЛ 335 БАЙГААГ ИЛРҮҮЛЛЭЭ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Байгаль хамгаалал, консервацийн бүлэг хамтран өнөөдөр Төрийн ордонд Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийсэн тайлангийн үр дүнг сонсож, холбогдох яам, агентлагийн удирдлага, албан хаагчид, ТББ-ын төлөөллүүд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Судалгааны баг нь байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 33 хуулийн давхардал, зөрчил, хийдлийн дүн шинжилгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүнд нийт давхардал-96, зөрчил-164, хийдэл–335 байгаа нь цаашид Байгаль орчны салбарын багц хуулийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ бий болж, Байгаль орчны багц хуулийн төслийг нэн даруй УИХ-д өргөн барьж, 2023 оны Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монгол улсын сайд, боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар оролцож салбарын асуудлаар санал бодлоо хэлж, БОАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга судалгааны ажлын талаар танилцууллаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгаль орчин, аялал жуулчлалын яам оролцов.
1 Сэтгэгдэл
МГЛ
НҮҮРС, ЗЭС, ТӨМРИЙН ХҮДЭР, ЖОНШ, НЕФТИЙН ЭКСПОРТООС УЛС 34%-ИЙН ТАТВАР АВАХ ЁСТОЙ. БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛЖ ИРГЭДДЭЭ ӨГЧ ӨР ЗЭЭЛ ЯДУУРЛААС ГАРЪЯ??? 30 ЖИЛ ТАТВАРГҮЙ ЗӨӨЛӨӨ ОДОО БОЛНО
2023.01.18
























