Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ 2022 ОНД

Үндсэн үйл ажиллагаа

9,333 ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

Арилжааны банкны олгосон 9,333 иргэний ипотекийн зээлийг багцлан нийт 661 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулж, мөн тооны иргэдэд шинээр зээл авах боломжийг үүсгэлээ. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хоёрдогч зах дээр арилжаалснаар Монголбанк болон банкнуудын богино хугацаат эх үүсвэрээр олгогдсон зээлүүд 30 хүртэлх жилийн хугацаатай болов.  

Олон улсын хөрөнгийн зах зээлээс 2019 онд татан төвлөрүүлсэн ам.долларын бондыг төллөө

Зах зээлийн хүүтэй орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс 300 сая ам.долларын бонд арилжаалсан. Тус бондыг цар тахлын хүнд үед дахин санхүүжүүлэн 250 сая ам.долларын бонд гаргаж, 2022 оны 1 сард хөрөнгө оруулагчдад хуваарийн дагуу үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгалаа. Монголын хувийн хэвшлийг төлөөлж, ОУ-ын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, нийт 550 сая ам.долларын бондыг арилжаалсан олон улсын жишигт хүрснийг харуулж байна.

Нийгмийн хариуцлага

Цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмэр орууллаа 

  • “Ковид-19” цар тахлын дотоодын халдвар эхэлсэн цаг үеэс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах 5 удаагийн шийдвэр гарч, олгосон зээлийн 88.4 хувь буюу нийт 57.8 мянган өрх, зээлдэгч хамрагдсан. Зээлийн төлбөр хойшлуулсан 32 сарын турш 401.7 тэрбум төгрөгийн (бэлэн болон өглөгөөр) купоны төлбөрийг бонд эзэмшигчдэд компанийн нөөц сангаас  төлсөн нь ипотекийн зээлийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тодорхой хэмжээний эрсдэлийг даах чадвартайг харуулав.

Нийгмийн хариуцлагын төслүүд хэрэгжүүллээ  

  • Монголын дүрслэх урлагийн үнэт сор бүтээлүүд болох  МУУГЗ, МУЭ-ийн шагналт зураач М.Бүтэмжийн “Ботгон цагаан үүлс” (1977), Ардын зураач, төрийн шагналт Б.Амгалангийн “Капитализмыг алгассан нь” (1961) уран зургуудыг сэргээн засварлуулж,  Монголын уран зургийн галерейд хүлээлгэн өглөө. 
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлалаа.

Гадаад харилцаа ба сайн туршлага

Бүс нутгийн орон сууцны санхүүжилтийн уулзалтад оролцлоо

Олон улсын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ISMMA) болон Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбооны (ASMMA) гишүүдийн уулзалтад оролцож, орон сууцны санхүүжилтийн цаашдын чиг хандлага, тогтвортой санхүүжилт, ногоон орон сууц гэх мэт асуудлаар санал, шийдэл гаргахад оролцлоо.

МИК нь орон сууцны санхүүжилтийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг бэхжүүлэн хөгжүүлэх, сайн туршлагыг судлан нэвтрүүлэх зорилтын хүрээнд олон улс болон бүс нутгийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажилладаг юм.

Олон улсын үнэлгээний агентлагаар зээлжих зэрэглэлээ үнэлүүллээ

2018 оноос эхлэн олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог үнэлгээний агентлагуудаар үнэлгээг тасралтгүй хийлгэж ирсэн. “Moody’s” болон “S&P Global” агентлагуудаас ээлжит нарийвчилсан дүн шинжилгээг хийн Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд буюу B3 буюу тогтвортой, B-/B тогтвортой гэсэн үнэлгээг тус тус өгсөн.

ОУ-ын сайн туршлагыг нэвтрүүллээ

МИК нь үйл ажиллагаандаа олон улсын 3 төрлийн стандартыг нэвтрүүлэн ажиллаж   байна.

  • Мэдээллийн аюулгүй байдлын “ISO27001:2013” стандартыг 8 дахь жилдээ компанийн түвшинд баталгаажуулсан бол энэ онд Монгол Улсад анх удаа Групп компанийн хэмжээнд баталгаажуулсан гэрчилгээг хүлээн авлаа.
  • Эрсдэлийн менежментийн “ISO31000:2018” стандартын 2 шатны аудит хийгдэж, тус стандартын хэрэгжилтийг хангаж, баталгаажуулалтын гэрчилгээг хүлээн авлаа.
  • Комплаенсийн удирдлагын тогтолцооны “ISO37301:2021” стандартын 1 дүгээр шатны гадаад аудит амжилттай хийгдэж, аудитын тайланг хүлээн авч, үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан