Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Ж.ГАНБАТ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 152 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨР БАРАГДУУЛЖ, ЭКСПОРТЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.12.01/ Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341,5 сая долларын үнийн дүн бүхий 3,7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205,5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2,3 сая тонн нүүрс борлуулаад байна. Компаний санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 152 сая доллароор бууруулсан Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч Ж.Ганбат онцоллоо. 2022 оны 10 сарын 05-ны өдрийн байдлаар 603 сая долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл байсныг бууруулж 451 сая доллар болгосон байна.

Түүнчлэн нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр19,8 мянган тн нүүрс тээвэрлэж байсныг өдөрт дунджаар 700 машин 74,2 мянган тонн болгон нэмэгдүүлсэн. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгсэл 100.8 мян.тн нүүрсийг ачуулсан гэдэг мэдээлэл өгөв.

Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран “Цахим арилжааны журам”-ыг боловсруулан ажиллаж байна.Нүүрс тээвэрлэлт, худалдан борлуулалт, олборлолттой холбоотой бүх мэдээллийг компанийн албан ёсны www.ett.mn цахим хуудсанд нээлттэй байршуулсан бөгөөд хүссэн хүн бүхэн танилцах боломжтой. Уурхайн үйл ажиллагааг цаашид технологийн дэвшилд суурилсан ил тод, цахим болгох ажил үргэлжлэн явагдана гэдгийг онцоллоо. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан