Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Зуухны БОРТОГО буюу түлш хэмнэгчийг хэрэглээнд нэвтрүүлж эхлэлээ

 

 

“Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн хамт олон Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлуудад түлш хэмнэх БОРТОГО суурилуулах ажлыг эхлүүлээд байна.

Ингэснээр хэрэглээний түлшний 50-60 хувийг хэмнэж, утаагаа зуухан дотроо бүрэн шатаан угаар гаралтыг эрс багасгаж, шаталтын явцад үүссэн утааны эвгүй үнэр байхгүй болох давуу талтай юм. Энгийн зууханд нэг удаагийн хэрэглээний түлшээр 4-6 цаг дулаанаа барьдаг байсан бол бортого хэрэглэснээр 8-12 цаг дулаанаа барих боломж бүрдэж байна.  Бортогыг гэр хорооллын уламжлалт зуухтай айлуудад үнэ төлбөргүй суурилуулж өгч байна. Уламжлалт зуух нь олон жилийн хэрэглээнээс үүдэн битүүмжлэл алдагдаж, хуучирч муудан, өндөр илчлэгтэй түлш хэрэглэхэд дутуу шаталт үүсгэх, угаартах эрсдэл өндөр байдаг. Харин бортого хэрэглэснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй, аюулгүй байдал талдаа эрсдэл багатай юм.

Бортогыг Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутаг дэвсгэрийн уламжлалт зуухтай 68 айлд суурилуулаад байгаа бол тус дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг уламжлалт зуухтай айлуудад суурилуулах ажил ид өрнөж байна. Нийтдээ 30000 ширхэг бортого суурилуулахаас Сонгинохайрхан дүүрэгт 12000 ширхэгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.

Бортогыг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн сонгогдсон хороодын 25-30 см өндөртэй монгол зууханд үнэ төлбөргүй суурилуулж байгаа бөгөөд иргэд 3 хоногийн өмнө “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн  70119410 утсанд хандаж хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтийн дагуу тухайн айлын зуухны нөхцөл байдалд тохируулан бортого суурилуулах эсэхийг шийдэх аж.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан