Дархан-Уул чиглэлийн авто зам нээгдсэнтэй холбогдуулан "УБ Төмөр зам" ХНН тухайн чиглэлийн зарим галт тэргээ зогсоожээ. Тодруулбал, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам нээгдсэнтэй холбогдуулан Дархан-Улаанбаатар-Дархан чиглэлд аялах зорчигч урсгал буурсан байна. Иймд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зорчигчийн №303/304-р галт тэрэг аялахгүй болохыг Улаанбаатар төмөр зам ХНН мэдээллээ.
























