Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
“Алтан цуглуулбар-999” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

 
“Алтан цуглуулбар-999” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан Монголын Дипломатын академитай хамтарсан "Алтан цуглуулбар-999" номын үзэсгэлэнг өнөөдөр нээх гэж байна.

"Алтан цуглуулбар-999" үзэсгэлэнд Чингис хаан хийгээд Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох 19 орны 23 хэл дээрх 1835-2022 онд хамаарах 860 нэр төрлийн нэг сэдэвт ном шастирын дээжийг дэлгэн толилуулах юм.

Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй болон Монголын Дипломатын академийн ахмад дипломатчид гадаад оронд Элчин сайдаар суух хугацаандаа суугаа орнуудаасаа цуглуулсан ном шастир, судалгааны бүтээл, түүхэн сурвалжийн дээжээс Эзэн Богд хааны 860 жилийн ойн соёрхол болгож, 860 ном бүтээлийг дэлгэнэ.

“Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнг “Голомт” сан ивээн тэтгэж, 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд үнэ төлбөргүйгээр гарах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан