УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Найман байршилд зам засварлаж байна
Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа.
“Улаанбаатар-Гурван тэс сум-Улаанбаатар” чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ
А.АЛТАНЗУЛ АЗИЙН АШТ-ИЙ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА
ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД КАТАЛОГ ХЭВЛЭНЭ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
Хойд бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина
Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна.

НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенц баталсан өдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгдсэн юм.
Томчууд бид хүүхдүүдийнхээ хүсэл зориг, санал бодлыг сонсож байх нь тэдний эрхийг хүндэтгэж буй энгийн боловч хамгийн том илрэл байдаг. Яг энэ зарчим төр засгийн хэмжээнд ч үйлчлэх учиртай.
Монгол Улсын Их Хурал 2021 оноос эхлэн НҮБ-ын хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг хүүхдийн төлөө байгууллагуудтай хамтран хүүхэд залуучуудад чиглэсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг эхлүүлж, тус хөтөлбөрийн хүрээнд парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсний нэг нь Өсвөрийн парламент хөтөлбөр юм. Өсвөрийн парламент нь хүүхэд багачуудын дуу хоолойг сонсдог, өсвөрийн үеийнхний санал бодлыг тусгадаг нэгэн талбар болоод 2 дахь жилдээ амжилттайгаар үргэлжилж байна.
Монгол улсын өнцөг булан бүрээс шалгаран, үе тэнгийнхнээ төлөөлөн ирсэн хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд маань эх оронч сэтгэлтэй, нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэд болж төлөвшихөд тус хөтөлбөр чиглэж байгаа юм.
2021 онд бид Өсвөрийн парламент хөтөлбөрт 21 аймаг 9 дүүргээс нийт 900 гаруй хүүхэд хүсэлтээ ирүүлснээс 90 хүүхэд хөтөлбөрт хамрагдаж, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд зөв амьдралын хэв маягийн талаар хүүхдүүд маань мэдлэг, мэдээлэлтэй болж төлөвшиж, өөрсдийн нутаг орондоо үе тэнгийнхэндээ нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулсан юм. Мөн өнгөрсөн жилийн хөтөлбөрийн оролцогч М.Ундрал, М. Гарьд нар Египет улсад болж буй уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 27 дугаар их хуралд оролцсон юм.


2022 оны “Өсвөрийн парламент” хөтөлбөр мөн адил улс даяар 9-11 дүгээр ангийн сурагчдаас төлөөлөл болгон 76 сурагч оролцож, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 14 сурагчийг урилгаар оролцуулан нийт 90 сурагчдаас бүрдэж байгаа юм. Энэ жилийн оролцогчид маань НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авах юм.
Хүүхэд багачуудынхаа дуу хоолойг сонсдог байх нь хүний эрхийн мэдрэмжийн нэгэн том илэрхийлэл. Ялангуяа амралтын өдрүүдээр эцэг эхчүүд маань хүүхдэдээ цаг гаргаж тэдний санал сэтгэгдлүүдийг сонсдог байх нь тэдэнд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм.
1 Сэтгэгдэл
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022.11.21