БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
УЛААНБААТАР ХОТ БОЛОН ТОЙРУУЛАН ХИЙХ "АРВАН ЗУРГААН ХӨВ ЦӨӨРӨМ" ТӨСӨЛД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 1,000,000 ХҮРТЭЛХ АМ.ДОЛЛАРЫГ ЗАРЦУУЛНА
Азийн хөгжлийн банк нь Усны засаглалыг шинэлэг арга замаар сайжруулах нь төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэнд талархаад, усны салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр 1 сая орчим ам.долларын техникийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг дуулсандаа таатай байна. Энэ техникийн төслийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөв цөөрөм байгуулах тал дээр хамтран ажиллах саналыг хүлээн авлаа. Одоогийн байдлаар эхлэлийн судалгаа хийгдсэн Улаанбаатар хотын 16 байршилд хөв цөөрөм байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү ажил нь хөв цөөрөм байгуулж, хүн амын унд ахуйгаас бусад хэрэгцээнд ашиглах гадаргын усны нөөц, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын бодлогын баримт, бичгүүдэд тусгагдсан байдаг.
АХБ бүсийн хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн ногоон бизнесийг дэмжих зорилгоор МУ-ыг хамруулан бүсийн төслийг эхлүүлж байгаа гэсэн мэдээллийг авсандаа баяртай байна. Энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэг орон нутаг, нэг хотыг сонгон авч, эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор ногоон бизнес, старт апп компаниудыг дэмжих;
Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох "Хөх морь” төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах;
2023 онд төсвийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд уур амьсгалийн бодлого зорилтод нийцсэн уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний бохирдол, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжтой зэрэг асуудлаар санал солилцлоо.
Цаашлаад тус төсөлд 3,000,000 орчим ам.долларыг буцалтгүй тусламжаар зарцуулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хоёр тал дараах асуудалд санал солилцов.
Шарм эль Шейх, Египет Улс.
0 Сэтгэгдэл
























