Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг улсын санд худалдан авах ёслол болно

 
Том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг улсын санд худалдан авах ёслол болно

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу жил бүр улсын санд хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг худалдан авдаг уламжлалтай.

Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авснаар хөгжмийн урлагийн урын сан хөмрөгийг баяжуулах, орчин үеийн хөгжмийн урлагийн чиг хандлагыг хөгжүүлэх, том хэлбэрийн бүтээлд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг анх 1995 оноос хойш улсын санд худалдан авч эхэлсэн бөгөөд нийт 203 бүтээлээр улсын урын санг баяжуулсан байна.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд 2022 онд улсын санд худалдан авах бүтээлийг батламжлах ёслолын арга хэмжээ 2022 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 14.00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно.

Хөгжмийн том хэлбэрийн болон  дүрслэх урлагийн 2022 оны шилдэг бүтээлүүдийг үзэгчдэд толилуулах бөгөөд бүтээлүүдийн каталог, сэтгүүлийг үзэгчдэд олгох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан