Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найман байршилд зам засварлаж байна Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа. “Улаанбаатар-Гурван тэс сум-Улаанбаатар” чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ А.АЛТАНЗУЛ АЗИЙН АШТ-ИЙ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД КАТАЛОГ ХЭВЛЭНЭ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ Хойд бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна
Г.Занданшатар: ОУВС-ийн зээлийн хөтөлбөрт тогтвортой эдийн засагтай улсууд хүртэл хамрагдах хүсэлт өгсөн

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 2023 оны төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “2023 онд Монголын эдийн засагт хэд хэдэн сорилтууд тулгарч байгаа. Нэгдүгээрт стагфляц эдийн засагт гүнзгий нэрвэгдсэн шүү. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Зарим улс орон бүтээмжээ нэмэгдүүлж, зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлж, худалдаагаа үр ашигтай хийх зэрэг дөрвөн шатыг дамжиж байж энэхүү хямралаас гарсан түүх бий.

Хоёрдугаарт энэ жил өвөлжилт хүндэрч, зуд болох аюул тулгарч байна.

Гуравдугаарт Монгол Улс 9.7 тэрбум кВТ цаг эрчим хүч үйлдвэрлэдэг. Суурилагдсан хүчин чадлаасаа хэрэгцээ нь 10 дахин илүү давж байгаа. Эрчим хүчний салбар хамгийн эрсдэлтэй салбар болж байна.

Мөн сүүлийн үед Монгол Улс валютын сангийн хөтөлбөрт орох талаар яриад байсан. Ийм зүйл байж болохгүй. Хэрвээ ОУВС-ийн зээлийн хөтөлбөрт орох юм бол оруулсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой” хэмээн ярилаа.

ОУВС-ийн хөтөлбөрийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Б.Баттөмөр гишүүний хэлж байгаа зүйлд байнгын хороо, Засгийн газар анхаарч ажиллана биз. Манай доктор Б.Баттөмөр гишүүн маш чухал санал хэлж байдаг.

ОУВС-ийн хөтөлбөрт жилд 15 улс хамрагддаг байсан. Гэвч цар тахал, дайны нөхцөл байдлын улмаас ОУВС-ийн гишүүн орнуудын гуравны нэг нь хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдахаар санал тавьсан. Тус хөтөлбөрт одоогийн байдлаар нийт 44 улс хамрагдсан байна.

Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан улсууд дунд тогтвортой эдийн засагтай, хөгжингүй улс орнууд хүртэл багтсан байсан. Тухайлбал, Вьетнам улсын эдийн засаг хамгийн хурдтай хөгжиж буй улс орны тоонд багтдаг. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал нь хүндрэлтэй болсон. ОУВС-ийн хөтөлбөр нь хүнд хэцүү зүйл гэхээсээ илүүтэйгээр хөнгөлөлттэй зээлийг тодорхой нөхцөлтэй олгодог зээлийн хөтөлбөр юм" хэмээх тайлбарыг өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан