Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Найман нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ


Найман нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөл ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтын нийлбэр оноогоороо эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг тухайн шүүхүүдэд нь шүүгчээр томилуулах тухай саналыг хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа

Мөнхөөгийн Пүрэвсүрэн, Бадамдоогийн Ганболд нарыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр, Нэргүйн Батчимэгийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр нэр дэвшүүлж, томилуулах саналаа Монгол Улсын их хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов. Төрбатын Шинэбаярыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Төмөрбаатарын Бадрах, Эрдэнэчимэгийн Энэбиш,  Дашдоржийн Золзаяа нарыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Зоригтын Түвшинтөгсийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

Найман нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан