Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Ж.Ганбат: Ирэх жил Засгийн газрын өрийг нэмэхгүй

Ж.Ганбат: Ирэх жил Засгийн газрын өрийг нэмэхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Мөн үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат мэдээлэл өглөө. Тэрээр "Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулж байх үеийнхээс өнөөгийн нөхцөл байдал сайжирсан. Энэ оны эхний гурван сард экспортоо сэргээж чадахгүй, нөхцөл байдал амаргүй байсан. Харин одоо дунджаар өдөрт 200 мянган тонн нүүрс гаргаж байна. Нүүрсний экспорт цар тахлын өмнөх үеийнхтэй дүйхэд ойрхон байна. Тийм учир төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. 

Түүнчлэн УИХ-аар батлагдсан шийдвэрийн дагуу 1.5 их наяд төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэж тооцоод, тооцооллоо хийсэн. Өрийн тухайд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг өрийн тооцоонд оруулсан. Гэхдээ үүнийг тухай бүрд нь УИХ-аас зөвшөөрөл авч хэрэгжүүлнэ. Ирэх жил ямар нэгэн байдлаар гадаадаас зээл авна гэж төлөвлөөгүй. Засгийн газрын өрийг нэмэхгүй гэв. 

1 Сэтгэгдэл
экспортын нүүрсний үнэ монголд 100 хувь орж ирж чадаж байгаа юу гэдэг асуудал шүү
Хамгийн их уншсан