Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
О.Батбаяр: Омикроны "BA.2" хувилбарын халдварлах чадвар 1.5 дахин нэмэгдсэн

 

Дэлхий дахинд коронавирусийн Омикроны шинэ хувилбар тархаж эхэлсэн тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэв. Тэрбээр “Коронавирусийн Омикроны давлагаанд өртсөн дийлэнх улс оронд тохиолдлын тоо буурч, давлагаа хумигдах хандлагатай байна. Гэсэн хэдий ч Омикроны BA.2 гэсэн хувилбар дэлхийн 40 гаруй улсад бүртгэгдэж эхэллээ. Яг одоогоор Омикроны 9,800 орчим дэд хувилбарыг бүртгээд байна. Энэ хувилбар нь эх хувилбартайгаа харьцуулахад ПГУ шинжилгээнд илэрдэг S генийн алдагдал алга болсон. Үүнтэй холбоотойгоор генийн дараалал тогтоох шинжилгээгээр тогтоох боломжтой байна. Тус хувилбарын халдварлах чадвар нь Омикроны эхний хувилбартайгаа харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Харин хүндрэл, нас баралт, вакцинаас зайлсхийх чадвартай нь холбоотой судалгаанууд хийгдэж байна. Гэхдээ олон эрдэмтэд вакцины бүүстер тунгийн хамгаалах чадвараас зайлсхийхээр өөрчлөгдөөгүй гэдгийг онцолж байгаа.Одоогоор ДЭМБ болон Их Британи улс уг хувилбарыг судалж байгаа бөгөөд ямар нэг ангилалд оруулаагүй байна. Үүнээс вирусийн хувилбарууд шинээр гарч, тодорхой хугацааны дараа алга болж байдгийг харж болно.

Зарим эрдэмтэд энгийн иргэдэд ойлгомжтой байлгах үүднээс дээрх шинэ хувилбарыг Омикроны дүү эсвэл хүү хувилбар нь гэж хошигнон нэрлэж байна. Дани улсад Омикроны шинэ хувилбартай холбоотойгоор тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч эмнэлэгт хэвтэх хүний тоо нь нэмэгдээгүй байна. Шинэ хувилбар нь вакцингүй буюу эрсдэлт бүлгийн хүн амд аюул учруулж болзошгүй гэдгийг эрдэмтэд онцолж байгааг хэлье" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан