Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
УИХ-д хоёроос дээш сонгогдсон гишүүд сайдад өрсөлдөнө

 

  •  
  •  
  •  
  •  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мягмар гаригт бүрэн эрхийнхээ хүрээнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлд ёс зүйн хариуцлага тооцож, огцруулсан.

Эрх баригч нам одоо ХНХ-ын дараагийн сайдыг томилно. Үндсэн хуульд нэмэлт оруулах замаар давхар дээлийн хязгаарыг цуцалсан тул УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүнээс шинэ сайд тодрох нь гарцаагүй.

Гишүүд бүгд сайд болох сонирхолтой бас амбийцтай. Ердөө сар хүрэхгүйн өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинээр томилох үед гишүүд давхар дээл өмсөх сонирхлоо илэрхийлж Ерөнхий сайдын өрөөгөөр зогсоо зайгүй гүйлдсэн. Гишүүдийнхээ энэхүү сонирхол амбийцыг хаахын тулд МАН-ын удирдлага болон УИХ дахь бүлэг нэг хатуу тохироо хийсэн байна.

Тэр нь, хэрэв УИХ-ын гишүүдээс сайд болж давхар дээл өмсөх бол хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон гишүүд өрсөлдөөнд орно гэж тохирсон. Улмаар Ерөнхий сайд сая Засгийн газрын шинэ танхимаа бүрдүүлэхдээ дан дээлтэй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас бусад сайд нараа УИХ-д хоёр ба түүнээс дээш сонгогдсон гишүүдийг оруулсан.

Тиймээс одоо Д.Сарангэрэлийн орны сайдыг томилохдоо ч МАН-ын дарга энэ зарчмаа барих байх. Эс бөгөөс улс төрийн тохироогоо зөрчвөл МАН-ын бүлэг дотор зөрчил үүснэ. Засгийн газраа намнаж хоёрдугаар ээлж хоолонд орох бэлтгэл эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар ээлж хоолонд орохгүйг хаасан ганц хаалт нь хоёр ба түүнээс олон сонгогдсон гишүүд сайдад өрсөлдөх тохироо юм. Энэ тохироогоо МАН-ын бүлэг барьж чадах эсэхийг харах л үлдлээ.  

Дашрамд дурдахад, МАН-ын бүлгийн 62 гишүүнээс Ерөнхий сайд ороод 14 нь давхар дээлтэй. Үлдсэн 48-аас 22 нь УИХ-д хоёр ба түүнээс дээш сонгогдсон гишүүд байна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан