Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

Төсвийн байнгын хорооноос өчигдөр "Төсвийн бодлогын шинэчлэл"-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 10 их наяд, зарлага 10.9 их наяд, төсвийн алдагдал 0.9 их наяд төгрөгт хүрчээ. Засгийн газрын нийт өрийн үлдэгдлийг жилийн дүнгээр нь авч үзвэл 28.7 их наяд төгрөг байгаа юм. Төсвийн зардал дотор хамгийн их ачаалал болж байгаа нь урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал юм. Хагас жилийн гүйцэтгэлээр нь авч үзэхэд, төсвийн урсгал зардал есөн их наяд байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Улс орны нөхцөл байдал амаргүй байна. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан инфляц, ханшийн өсөлт зэрэг асуудалтай тулгарч байна. 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Засгийн газрын нийт өр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 28.7 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад өр байна. 11.4 их наяд нь Засгийн газрын дотоод өр, орон нутгийн зээл эзэлж байгаа юм.Ийм байдлаар цаашид явж болохгүй" гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Сүүлийн 15 жилийн хугацаанд цалингийн зардал огцом нэмэгдсэн. Мөн нийгмийн халамжийн бодлогын хүрээнд авч үзэхэд, төсөв дээр хамгийн их ачаалал болж байгаа зардал бол хүүхдийн мөнгөний асуудал байна. Төсвийн нийт зардлыг 10 орчим хувьтай дүйх хэмжээний зардлыг хүүхдийн мөнгөнд зарцуулж байна. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд гадаад эрсдэлт нөхцөл байдлын улмаас төсөв, мөнгөний бодлого хүнд байдалд байгаа. Түүнчлэн дотоод хүчин зүйлүүд ч төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед мөнгөний бодлогын хүү зургаан хувьтай байсан. Харин сая хуралдаад 12 хувьд хүргэсэн нь цаашид эдийн засгийн хувьд амаргүй цаг үетэй тулах нь” гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан