БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ” АЯН ОРОН ДАЯАР ӨРНӨЖ БАЙНА.
БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд “Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-аас хариуцан хамгаалж буй нууруудын орчим, голын эрэг, хашиж хамгаалсан булаг шандын эх дагуу болон аялал жуулчлалын бүсүүдэд хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 9 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд холбогдох байгууллагуудтай хамтран 4 байршилд зохион байгуулж нийт 6.4 тонн хогийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэж хүргэв.
Үүнд Хасагт хайрхан уулын дархан цаазат газрын орчны бүсийн Хүнхрийн амралт, Монгол элсний байгалийн цогцолборт газрын Эрээн нуур, Гүн нуурын баазад хамгаалалтын захиргааны 4 байгаль хамгаалагч, 2 аж ахуйн нэгжийн 6 ажилтан тус тус ажиллаж Жаргалан,Хөхморьт сумдын хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэлт хийв.
Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн хилийн заагт орших Дөргөн нуурын аялал жуулчлалын баазуудад хуримтлагдсан, ил задгай газарт тархан малын бэлчээр, хаваржааны бүсэд үүссэн хог хаягдлыг 3 аж ахуйн нэгжийн 6 ажилтан, хамгаалалтын захиргааны 6 ажилтан, орон нутгийн 3 иргэний хамт цэвэрлэгээ явуулж ойролцоох Чандмань, Хөхморьт сумдын төвлөрсөн хогийн цэгүүд рүү тээвэрлүүлэв.
Орчны бүс дэх хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажилд бүс нутаг залгаа Хар-ус нуурын хамгаалалтын захиргаа, Ховд гол-Хар нуур, Хүйсийн говь-цэцэг нуурын сав газрын захиргаад, бүсийн Хөхморьт сумын байгаль хамгаалагч нар хамтран зохион байгуулж оролцлоо.
1 Сэтгэгдэл
William
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
2022.09.17
























