Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
"Худалдагч охин" Бусаны кино наадамд шалгарчээ

"Худалдагч охин" Бусаны кино наадамд шалгарчээ

Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино 27 дахь Бусаны олон улсын кино фестивальд шалгарчээ. Уг наадмын “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгарч, 40 гаруй орны уран бүтээлчийн бүтээсэн 30 кинотой өрсөлдөх эрхээ авсан байна.

Бусаны кино фестиваль нь Азийн орнуудад зохион байгуулдаг фестивалиуд дундаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог, А зэрэглэлийн фестиваль юм.
Энэхүү фестиваль нь аравдугаар сарын 5-14-ний өдрүүдэд болох бөгөөд нийт 70 гаруй орны 200 орчим кино бүтээлийг сонгон шалгаруулж, 14 уралдаант хэсэгт нэр дэвшүүлдэг аж.
 
“Худалдагч охин” уран сайхны кино нь өмнө нь Осакагийн Азийн кино фестивальд өрсөлдөн "Шилдэг дүр"-ийн шагналыг хүртсэн. Мөн Нью-Йоркын Азийн кино фестивальд өрсөлдөж "Шилдэгийн шилдэг кино" шагналыг эх орондоо авчираад буй.

Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан