Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Хөвсгөл аймаг "Нүүдэлчин" фестивалийн тэргүүнээр шалгарлаа

 

 

  Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 12-14-ны өдрүүдэд "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль болж өндөрлөлөө. Тус наадамд 21 аймгаас цугласан өвлөн уламжлагч, иргэд, уран бүтээлчид оролцож нүүдлийн соёл иргэншлийн төв нутгаасаа өөрсдийн биет болон биет бус соёлыг дэлхий дахинаа сурталчилахаар ирсэн юм.  Гурван өдөр үргэлжилсэн нүүдэлчдийн наадамд 780 км-ийн цаанаас ирж оролцсон Хөвсгөл аймаг цаачин иргэдийн ёс заншлаа таниулан сурталчилж тэргүүн байранд шалгарч 100 сая төгрөгийн эзэн боллоо. 

May be an image of 5 people and people standing

Хөвсгөл аймгийнхан энэ жил маш өвөрмөц отог засаж, цаатнуудыг илэрхийлэх урцанд хүндэтгэлийн өргөө, соёлын өвийг сурталчлан үзүүлсэн юм. Энэ нутагт халх угсаатан, Дархад, Хотгойд, Урианхай, Буриад, Цаатан, Тува угсаатан зонхилон аж төрж байгаа бөгөөд тэдгээр угсаатны соёлын биет бус өвийн олон төрөл зүйлээр баялаг. Тухайлбал өвөрмөц хэллэг, хэмнэлтэй Дархад дуу, бэсрэг дуурхуу, уртавтар богино хэмнэл бүхий гэгэлгэндүү хөг аялгуутай, хадааж дуулдаг Хотгойд дуу, Ангийн уриа дуудлага, бөө мөргөл, хоолойн лимбэ, ардын хөгжим, цааны тоног хэрэгсэл зэрэг юм.

 

May be an image of 3 people, people standing and outdoors

Аймгийн хэмжээнд нийт 387 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 374 нь Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд, 14 нь Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байна.

 

May be an image of 6 people, child, people sitting and outdoors

Өвлөн уламжлагчдын 341 нь халх, 24 нь бусад угсаатан байна. Харин “Уламжлалт арга ухаан” ай савын “Уламжлалт анагаах ухаан”, ан ав хийх арга ухаан” өвийг өвлөн уламжлагч Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн А.Бат 85 настай нь хамгийн ахмад өвлөн уламжлагч байгаа юм.

 

May be an image of 6 people and outdoors

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан