Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэллээ

Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. 

Хоёр жилийн өмнө нээлтээ хийж байсан тус үйлдвэр бүрэн ашиглалтад орж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь жилд 900 мянгаас 1.2 сая тонн түлш гаргах хүчин чадалтай ажиллах юм.

Харин баруун бүсийн үйлдвэрийг тодорхой хугацаанд түр зогсоох албан тоот гарч, шахмал түлш нөөцлөх агуулах хүрэлцээгүй байгаа өнөөгийн нөхцөлд тус үйлдвэрийг нөөцийн байдлаар ашиглах юм гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тодотгож байна. Баруун бүсийн үйлдвэр нь 600 мянган тонн хүртэл шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадлаар ажиллаж байсан юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 6 дүүрэгт байрладаг агуулах болон үйлдвэрийн талбайд нийт 60 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна. Улаанбаатар хотын гэр хорооллын нийт 250 шахам мянган айл өрхийн хэрэгцээнд 600-700 мянган тонн шахмал түлш хэрэглэх төлөвтэй байгаа аж. 

Зүүн бүсийн үйлдвэрийг 2020 оны 12 дугаар сард нээж байв. Тэр болтол баруун бүсийн үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж ирсэн юм. Зүүн бүсийн үйлдвэр нь нүүрсний уурхайтай орй,  төмөр замтай дэд бүтэц хөгжсөн нөхцөлд ажиллаж эхэллээ. 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан