Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
"Хүннү молл"-ын зүүнээс баруун чиглэлийн авто замыг өнөөдрөөс хаана

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах гэж байна.
Энэ ажлын хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах гэж байна.
Тодруулбал,
- Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
- Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм.
Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу. Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм.
0 Сэтгэгдэл























