Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
БОАЖЯ: Хушны самрыг есдүгээр сарын 10-наас түүж болно

Манай оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612.7 мянган га, нөөц нь 111.2 сая шоо метр бөгөөд Монгол Улсын байгалийн ойн талбайн 5.17 хувь, ойн нөөцийн 8.9 хувийг эзэлдэг.

Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хооронд түүхийг зөвшөөрдөг.

Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь ойн ангиуд нь тухайн бүс нутаг, хариуцсан сумдынхаа хушин ойд самрын ургацын судалгааг хийж байгаа аж.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн жилд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах болон хориглох тухай шийдвэрийг тухайн оны есдүгээр сарын 1-ний дотор бүсчлэн гаргадаг. Ингэхдээ сум орон нутгийг хариуцан ажиллаж буй Ойн анги нь хуш модны самрын ургацын байдлыг судлан тогтоож мэдээ, дүгнэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд тухайн оны наймдугаар сарын 1-ний дотор ирүүлснийг үндэслэн шийдвэрлэнэ.

Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах тухай шийдвэр гарсны дараагаар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутагтаа ашиглаж болох нөөцийн дээд хязгаарыг тогтооно хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан