Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ХХААХҮЯ : Ургац хураалтанд зориулж шатахууны ХӨНГӨЛӨЛТ үзүүлнэ

 

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар шатахууны асуудал болон намрын ургац хураалтын талаар  хэлэлцжээ.  Удахгүй газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын ургац хураалтын ажлууд эхлэнэ. Тариаланчдын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа шатахуун, дизелийн түлшний үнэ тогтвортой, хангалтыг хэвийн байлгах асуудлыг Засгийн газрын  хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Намрын ургац хураалтын ажлын эрчимжүүлэх, үнийн өсөлтөнд бодитоор нөлөөлж буй шатахууны үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр зохицуулалт хийх шийдвэр гарчээ. 

Тухайлбал, Дизель түлш энэ сарын 16-наас литр нь 4030 төгрөг болсон нь хөдөө аж ахуйн салбарынханд хүнд цохилт болсон. Тиймээс намрын ургац хураалт, улаанбуудай, хүнсний бүх төрлийн ногооны зах зээлийн бодит ханшид шатахууны үнийн өсөлт сөргөөр нөлөөлөхгүй байх үүднээс газар тариалангийн компаниуд зах зээлийн үнээс литр тутамд 500-600 төгрөгөөр хямд шатахуун худалдан авах боломжтой болох юм.

Мөн Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай 10 мянган тонн хүртэлх дизелийн түлшийг литрийг нь 3400 төгрөгт барихаар болсон.  Үүнийг ургац хураалтын үеэр дизелийн түлшний үнэ хаврын тариалалтын үеийнхтэй ижил түвшинд байлгах зохицуулалт гэж ойлгож болох аж. 

Харин АИ92 бензиний тухайд одоогийн үнийг он дуустал тогтвортой байлгахаар Засгийн газраас зохиуулалт хийжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан