Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Могойд хатгуулсан дөрвөн хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байна

ГССҮТ-ийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас гурав нь хотод могойд хатгуулжээ. Үүнтэй зэрэгцээд орон нутгийн эмч нар ч ГССҮТ-өөс могойд хатгуулсан тохиолдлын талаар зөвлөгөө авах нь ихэссэн байна.

 

Тиймээс хүүхэдтэйгээ хамт хөдөө орон нутаг болон ногоон бүсэд аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг тус төвөөс эцэг эхчүүдэд анхааруулж байна.

МОГОЙД ХАТГУУЛСАН ТОХИОЛДОЛД:

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал юм. Хортой могойд хатгуулсан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй бөгөөд өндөр халуурч, амьсгалын дутагдалд орж нас барах магадлалтай. Мөн хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй бөгөөд хүчтэй хөдөлгөсөн тохиолдолд бүх биеэр хор түргэн хугацаанд тархах эрсдэлтэй байдаг. Хэрэв хөлдөө хатгуулсан бол огт гишгэж болохгүй. Мөн дараах арга хэмжээг яаралтай авах ёстой. Үүнд:

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Хатгуулсан газрын дээд талд чангалуур буюу ямар нэгэн зүйлээр чангалан судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй
  • Шингэн зүйл их уух
  • Хорийн тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг цэвэр даавуугаар ороож боох
  • Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй
  • Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм ууж болохгүй

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан