Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
БАЯНХОНГОРЧУУД АРДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР АСУУДЛАА ДЭВШҮҮЛЖ, ХАМТАРСАН ШИЙДЭЛД ХҮРЧЭЭ

Өнгөрсөн өдрүүдэд Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд тойргийнхоо иргэдтэй хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх болон бусад цаг үеийн сэдвээр санал солилцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, А.Адьяасүрэн нар аймгийн төвд зохион байгуулсан уулзалтад хамт оролцож, иргэдийн асуултад нээлттэй хариулж, ярилцсан юм.

Олон нийтийн зүгээс төрийн албаны ёс зүй, хариуцлагагүй байдлыг арилгах, хууль бус уул уурхайн олборлолтыг таслан зогсоох, цар тахлын дараах үнийн өсөлт, эдийн засгийн хямралыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг дэвшүүлж, тус бүрд нь хариулт авч байв. Танхим дүүрэн хүнтэй, гурван цаг гаран үргэлжилсэн энэ удаагийн уулзалт асуудлуудыг ардчилсан зарчмаар нээлттэй хэлэлцэж, олон санал санаачлага гарсан, жигд оролцоог хангаж, зөвшилцөлд хүрсэн үр дүнтэй боллоо гэж оролцогчдын төлөөлөл тодотгож байсан юм.

Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар төрий байгууллагын удирдлагууд буюу аймгийн  Ерөнхий прокурор, Цагдаагийн газрын дарга, Тагнуулын хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нартай уулзаж, төрийн үйлчилгээг шударга, хүртээмжтэй үзүүлж, сайтар хариуцлагатай ажиллахыг сануулав. Тэрээр салбар бүрт тулгамдсан асуудал, иргэдээс ирүүлсэн гомдол саналыг үндэслэн  тодорхой чиглэлүүдийг өгч, хэрэгжилтийг 7 хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгов.

Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан төр, олон нийтийн төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсэг уул уурхайн хууль бус олборлолтыг зогсоохоор зарим сумдад ажиллаж байгаа бөгөөд газар дээр нь хариуцлага тооцож, хяналт шалгалтыг үргэжлүүлэх юм.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан