Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРААС АНХ УДАА “ЭНХИЙ ТӨЛӨӨ” ШАГНАЛААР ЖАЛЫН ТӨМӨРСҮХ ШАГНАГДЛАА

✅Улс эх орондоо эзэн болсон Монгол хүнийг дэмжих, хүлээн зөвшөөрөх, үйлсийг нь олон нийтэд алдаршуулах, хойч үетэй нь холбож өгөх, түүнээс суралцах, хамтдаа нийгмийн үнэт зүйлсийг бий болгох зорилгод нэгдэн “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд энэ үйл ажиллагааг 2011 оноос эхлэн зохион байгуулж, жилд нэг хүнийг Энхийн шагналтнаар тодруулдаг уламжлалтай.

✅Нэр хүндтэй уг шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан, эв нэгдэл энхийн төлөө бодит ажил нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнд олгодог бөгөөд энхийн шагналтанг нийгэм, олон нийтэд таниулан алдаршуулснаар залуу үеийнхэнд үлгэр дууриалал үзүүлэх зорилготой юм. Ж.Төмөрсүх нь Байгаль орчны салбарт тэр дундаа Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын чиглэлээр 34 жил тасралтгүй ажилласан. Цэвэр цэнгэг усны их нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойт тайгын Тусгай хамгаалаллтай газрын менежментийг амжилттай хэрэгжүүлэн ажилласныг ийнхүү үнэлж Байгаль орчны салбараас анх удаагаа энэхүү шагналыг олгож байна.

✅Өмнөх онуудад дараах нэр хүнд бүхий хүмүүс энэхүү шганалыг хүртэж байсан.

2011 он: Д.Цахилгаан (Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Соёлын Гавъяат зүтгэлтэн)

2012он: Б.Лхагвасүрэн: (Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч)

2013 он: Ц.Нямдорж (Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн)

2014 он: С.Эрдэнэчулуун (Монгол Улсын Гавъяат багш, Азийн хүүхдийн сангийн захирал)

2016 он: Ч.Ганзам (Эрэн хайгч, аврагч)

2017 он: Б.Энхравдан (ЭХЭМҮТ-ийн хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч)

2018 он: Ц.Лочин (Мэс засалч, зохион бүтээгч)

2019 он: Ц.Раднаа (Ахмад мастеруудын дэлхийн аварга)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан